Японы Мацүдониши ротари клубээс өнгөрсөн жил Монголд хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулахаар зорин, 90 гаруй хүүхэд хамрагддаг ойр орчим худаг байхгүй, зөөврийн устай Баянзүрх дүүргийн зургавдугаар цэцэрлэгийн Хужир булан дахь салбарыг сонгон авч 24 цагаар ажилладаг гүний худагийг барьж, хүлээлгэж өгч байсан билээ.
Тэгвэл энэ жил Японы Мацүдониши ротари клубээс дахин хүмүүнлэгийн ажиллагаа зохион байгуулан өөрсдийн хөрөнгөөр стандартад нийцсэн халуун, хүйтэн устай ариун цэврийн байгууламжийг хүлээлгэн өглөө.
Японы Мацүдониши ротари клуб нь хоёр дахь жилдээ Монголд тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд цаашдаа ч олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа хэмээн албаныхан мэдээлэв.