Япон Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-тай хамтран хэрэгжүүлж буй “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих тэтгэлэгт (JDS)” хөтөлбөр 2018-2019 оны хичээлийн жилд суралцах шилдэг, залуу төрийн албан хаагчдын элсэлтийг наймдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зарлажээ. Үүнтэй холбогдуулан Монгол дахь JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдад уг тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
JDS хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах залуу төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөр бөгөөд хууль эрх зүй, ашигт малтмал, эдийн засаг зэрэг олон салбар чиглэлээр Японы их сургуулиудад 2 жил суралцах магистрын сургалт юм. Уг хөтөлбөр жилд 20 хүнийг сонгон шалгаруулж тэтгэлэгт хамруулдаг байна.
Төрийн албан хаагчдад тавигдах шаардлагын хувьд:
- Нас 25-39 нас,
- Боловсролын зэрэг – бакалавр
- Төрийн байгууллагад үндсэн албан хаагчаар 2-оос дээш жил ажилласан,
- Англи хэлний TOEFL iBT 61/ ITP 500/ IELTS 5.5-аас дээш оноотой байх шаардлагатай гэсэн байна.
Холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/ харна уу.