МЗХ-ны дэргэд Солонгос хэл, соёл, түүх сонирхон судалдаг залууст зориулан Солонгосын мэдээллийн төвийг БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран нээсэн билээ. Тус төвд долоо хоног бүр тогтсон цагт сонирхолтой олон төрлийн үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг.
Тухайлбал долоо хоног бүрийн Мягмар гарагт 18600 цагаас Солонгос хэлний үнэ төлбөргүй сургалт явагдаж байна. Хичээлийг Койка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан, БНСУ-ын “JEONJU” их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны тэнхэмийн Хэл соёл судлал хариуцсан мэргэжилтэн Чой Жи Хи зааж байгаа аж.
Чой Жи Хи нь МЗХ-нд нэг жилийн хугацаанд ажиллахаар ирсэн бөгөөд түүний хувьд МЗХ-ны “Солонгосын мэдээллийн төв”-д ажиллаж, Монгол залууст Солонгос улсын соёл, боловсрол, түүхийн талаар бүхий л төрлийн мэдээлэл өгч ажиллах юм.
Сургалтад хүссэн хүн бүр хамрагдах боломжтой бөгөөд сургалтын талаар болон Солонгосын мэдээлийн төвийн үйл ажиллагаатай https://www.facebook.com/СолонгосынМэдээлийнТөв фэйсбүүк хуудсаар дамжуулан танилцах боломжтой гэнэ.