Австри Улсын Ерөнхий сайдын ажлын албанаас “KulturKontakt” ашгийн бус байгууллагатай хамтран ирэх оны “Artists in Residence Austria 2018” тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэлснийг зарлав. Тус хөтөлбөрийн хүрээнд гэрэл зураг, видео болон медиа арт, хөгжмийн зохиол, уран зохиол, урлагийн боловсрол зэрэг чиглэлээр мэргэшсэн, англи эсхүл герман хэлний мэдлэгтэй, 40 хүртэл насны уран бүтээлчдийг 1-3 сарын хугацаанд Австрийн Вена, Салзбург хотноо хүлээн авч, Австрийн соёл, урлагийн орчин нөхцөлтэй танилцуулах юм.
Хөтөлбөрт тэнцсэн уран бүтээлчийн Австрид байх хугацааны зардлыг зохион байгуулагч тал дааж, онгоцны тийз, визийн зардлыг уран бүтээлч өөрөө хариуцна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.artists-in-residence-austria.at цахим хуудаснаас авч, бүртгэлээ 2017 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс өмнө тус цахим хуудсаар хийх боломжтой.