Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар "Угийн бичиг хөтлөх арга зүй" үндэсний сургагч бэлтгэх сургалтыг 8-р сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулж 100 багшийг төрүүллээ. Угийн бичгээ үнэн зөв хөтөлж сургах, үр удамдаа өвлүүлэн үлдээдэг болоход уг ажлын үнэ цэнэ оршино.
Өнөөгийн нийгэмд ургийн бичиг хөтлөөгүйгээс болж цус ойртож, бидний генд занал хийлэхэд хүрч болзошгүй.
Энэ асуудлаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг, удам, уламжлалын холбоо, ТББ-тай хамтран үндэсний зөвлөгөөнөөр 2017 оны гуравдугаар сараас эхлэн 21 аймаг, 9 дүүргийн салбар нэгжүүдэд өрнүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 145 удаагийн сургалт, лекц, мэдээлэл өгөх ажиллагаанд нийт 5000 иргэнийг хамруулаад байна.