4 хоногийн дараа шинэ хичээлийн жилийн нээлт боллоо. Гэтэл ЕБС нь ч тэр МУИС нь ч тэр цалин мөнгө, байр суурин дээрээ тохиролцож өгөхгүй, дорвитой хариу сонсолгүй явсаар л...
МУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлаар Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуульд бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрийг өнгөрсөн Мягмар гарагт гаргасан боловч багш оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарч дахин хэлэлцэхэд хүрээд байна.
Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар ерөнхий боловсролын сургуулийн багш нартай цалингийн асуудлаар уулзаж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран ажлын хэсэг байгуулж ажиллана гэдгээ мэдэгдсэн.
Багш нар "ярья" гэдгийг мурья гэж байгаа юм биш биздээ гэсэн айдастай хүлээсээр...