МУИС-ийн ОУХНУС-ийг татан буулгаж тэнхимийн статустай болгох шийдвэр сургуулийн удирдах албан тушаалтнууд гаргасан боловч дахин хэлэлцэхэд хүрээд байна. Багш, оюутнуудын хувьд хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ илэрхийлсэн. Харин удирдлагын зүгээс хоёрхон тэнхимтэй, цөөхөн багштай гэдэг шалтгаанаар татан буулгана гэнэ.
Оюутнуудын байр сууринаас : "Манай сургууль МУИС-ийн нүүр тахлах шилдэг сургуулиудын нэг гэж боддог. Энэ сургуульд орохын тулд бид багагүй хичээл зүтгэл гаргасан. Бусад салбараасаа ч илүү төлбөр төлдөг. Гэтэл зүгээр нэг тэнхим болгоно гэдэг бидний хувьд хүлээн зөвшөөрч чадахгүй асуудал" гэв.
ОУХНУС-ийн тэнхимийн эрхлэгч Ж.Баттогтох "25 жилийн түүхтэй манай сургуулийг татан буулгах гэж байгаа нь хэн нэгний ашиг сонирхлын асуудал гэж харж байна" гэлээ.