Багш нарын түр хороо 2017 оны есдүгээр сард багтаан багшийн цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагын дагуу Засгийн Газраас багш нарын цалинг 2018 онд нэмэхэд нэг тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж цалинг нэмэхэд анхаарна гэсэн хариу өгсөн байна.
Багш нар энэ хариуг тодорхой бус хэмээн үзэн 2018 оныг хүлээхгүй гэдгээ мэдэгдэв. Харин тэмцлийн дараагийн хувилбарт шилжиж, есдүгээр сарын нэгнээс өмнө Сүхбаатарын талбайд багш нарын цуглааныг зохион байгуулна хэмээн мэдэгдээд байгаа юм.