Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Загийн газарт цалин нэмэгдүүлэх утга агуулга бүхий гурван заалт шаардлага, Монгол Улсын ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүдэд энэ талаар анхаарч ажиллах уриалгыг тус тус хүргүүлээд байна. Энэхүү хөдөлгөөнд ерөнхий боловсролын сургуулийн 30 мянган багш нэгдэж байна.
Улсад 43 жил ажиллаж буй 18-р сургуулийн н.Энхцэцэг тулгамдаж буй асуудлын талаар:
"Миний хувьд Монгол Улсын зөвлөх багш цолтой учраас багш нар дундаа хамгийн өндөр цалин авч байгаа.
Нэмэлт урамшуулалтайгаа нийлээд 821.000 төгрөгийн цалин авч байна. Татвараа өгөөд 657.000 төгрөг гар дээр ирнэ. Сард 357.000 төгрөгийг цалингийн зээлээр авсан Буянт ухаад нэг өрөө байрны зээл төлдөг гэхээр үлдсэн мөнгөө ар гэр, хоол унд, хувцас хунартаа арай гэж хүргэдэг. Хамгийн өндөр цалинтай олон жил ажилласан би ийм байхад залуу багш нар маань бүр л өрөвдөлтэй байдалд байдаг даа. 535.000 төгрөгийн цалингаас эхэлнэ. 428.000 төгрөг гар дээрээ авч түүнийгээ хоёр хувааж авдаг. Үүнээсээ тэд ар гэртээ арай ядаж хүргэдэг атлаа сурагчдын тараах материал хэвлэх гэх мэт мөнгийг өөрөөсөө л гаргаж байгаа харагддаг. Нэг жил болон 25 жил ажилласан багш нарын цалингийн зөрүү 73.000 төгрөг байдаг. Ийм л нөхцөлд бид ажиллаж байна даа. Биднийг зөвөөр ойлгож нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү хэмээн Төр засгаас хүсэх байна" хэмээв.