Монголын хөрөнгийн биржид энэ сарын 21-нд үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох ээлжит сургалт явагдана. Хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах чиглэлээр олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох байнгын болон цаг үеийн асуудлаар тус бирж сургалт, семинар зохион байгуулах юм.
Эл сургалтын үргэлжлэх хугацаа ажлын таван хоногт 14.00-18.50 цагийн хооронд явагдах аж. Сургалт онол, практикийг хосолсон байх бөгөөд эрх зүйн зохицуулалт, зах зээлд тавих хяналт, хөрөнгө оруулагчдын эрх үүрэг, зах зээлд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, өөрт учрах эрсдэлээ хэрхэн бууруулж болох, анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгөх гэнэ.