ОХУ-д амьдардаг нэгэн бүсгүй маш урт үстэй гэдгээрээ алдартай юм. Түүнийг Дариа Губанова гэдэг бөгөөд нэгэн найзтайгаа мөрий тавьснаас хойш 14 жил үсэндээ хайч хүргээгүй гэнэ. Энэ жил 27 настай төв Оросын Барнаул хотод амьдардаг түүний үс одоо шагайнд нь шүргэхээр урт болжээ.
Анхандаа Губанова үсээ ийн ургуулах болсон нь нэгэн найзтайгаа тавьсан мөрийнөөс болжээ. Харин одоо тэр гайхалтай урт үсээрээ бахархдаг болсон байна. Үсээ зүгээр ч нэг урт ургуулаагүй бөгөөд маш сайн арчилж, торддог тул бодит амьдрал дээр Рапунзел гэж хочлох болсон гэнэ.
Түүний үсний нийт урт нь 1.5 метр хүрчээ.
Дариа цахим сүлжээнд ч алдартай болж, инстаграм хуудсыг нь хэдийнэ 218 мянган хүн дагах болсон юм.
Дариа ч бас зүгээр суудаггүй. Өөрийн хувийн хуудсандаа 600 гаруй зураг оруулсан энэ бүсгүйг шүтэн бишрэгчид ч олшрох болсон байна.