МУИС-ийн цахим номын сан нь ирэх есдүгээр сарын нэгэнд нээлтээ хийнэ гэсэн мэдээлэл олон нийтийн дунд тархаад байсан ч албан бус эх сурвалжийн мэдээлснээр хугацаандаа амжиж нээлтээ хийхгүй бололтой. Гэхдээ есдүгээр сардаа багтаж хийхээр төлөвлөж байгаа хэмээн эх сурвалж мэдээлэв. Урьдчилсан мэдээлэл болгож тус номын сангийн талаарх 7 баримтыг бэлтгэлээ.
- Нэг танхимыг 24 цагийн үйлчилгээтэй болгох бөгөөд тэнд хонож хичээл бэлдэх боломжтой.
- Зөвхөн МУИС-аар хязраарлагдахгүй бүх хүн үйлчлүүлэх боломжтой.
- Номын фонд нь 430.000 номтой гэдгээрээ Монголдоо хоёрт орох юм.
- Зургаан давхар номын сангийн V,VI давхрыг лабораторийн зориулалтаар ашиглана.
- Хүссэн номоо цахимаар захиалан унших боломжтой.
- Номын санчийн гар дамжилгүйгээр номоо сонгон авч унших боломжтой.
- Интернэт чөлөөтэй хэрэглэж болно.
Урт удаан хугацааны хүлээлт үүсгээд байгаа номын сан маань олон давуу үйлчилгээнүүдийг үзүүлэх зорилготойгоор ийн саатаад байгаа юм.