Ази тивийн тэргүүлэх гүрний нэг япончуудын амжилтын нууц нь бусдад сонин байдаг билээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараахан богино хугацаанд сэргэж, эргээд тивийнхээ төдийгүй дэлхийн гүрний нэг болж чадсан нь бүгдийг гайхшруулдаг.
Япончууд хүүхдүүддээ тавдугаар ангиас нь хойш гэр ахуйн эдийн засгийн хичээл зааж эхэлдэг бөгөөд ахлах сургуулиа төгсөх хүртэл нь заадаг байна. Ингэснээр тухайн хүн олсон мөнгөө зөв зарцуулах аргад суралцдаг байна.та
Энэ хичээлээс хүүхдүүд гэртээ хэрхэн хоол хийх, хоолны төлөвлөгөө гаргах, хүнсээ хэрхэн цуглуулах, оёдол болон модон тавилга хийх зэрэг амьдрах аргад өргөнөөр сурдаг гэнэ. Ийм хичээлийг АНУ болон Европын орнууд үздэггүй нь тэдний гол ялгаа болдог аж.
Энэхүү хичээлийг Японд кэйти ка гэж нэрлэдэг бөгөөд 1947 оноос хойш дунд сургуулийн хөтөлбөрт багтах болжээ. Мөн энэ хичээл нь жендерийн тэгш байдлыг бий болгох үүднээс анх сургуулийн хөтөлбөрт орсон юм. Эмэгтэйчүүд нь олсон мөнгөө хэрхэн зарцуулах, эрчүүд нь үр хүүхдээ хэрхэн асрах зэргээр амьдрах аргад суралцаж байж их сургуулийн босго алхдаг гэнэ.
АНУ-д уг нь 1917 оноос хойш сургуулийн хөтөлбөрт гэр бүлийн эдийн засаг хичээл орж байсан ч хүйтэн дайны үед шинжлэх ухаан, математикийн боловсролд илүү анхаарах болсон тул санхүүжилт зогссон гэнэ. Гэвч сүүлийн жилүүдэд ийм хичээлийг сургуулийн хөтөлбөрт багтаахыг шаардаж байгаа юм.