“Хүчит шонхор” захад өчигдрийн байдлаар үхрийн цул мах килограмм нь 6500-7800, ястай нь 6500-8000 төгрөгийн үнэтэй байв. Хонины гулууз мах килограмм нь 4700, цул болон ястай мах 5800-6000 төгрөг байлаа.
Тус захын худалдагчид “Хонины махны үнэ өнгөрсөн долоо хоногийнхоос 150-200 төгрөгөөр буурсан. Он гарснаас хойш махны үнэ тогтвортой байгаа. Наадам дөхөхөөр үнэ нь ялимгүй өсдөг.
Зарим жил наадмын өмнөх өдрүүдэд мах ховордож, килограммынх нь үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгдэх тохиолдол ч бий. Гэхдээ иргэдийн худалдан авах чадвар тааруухан байна” хэмээн ярив.