Хүн бүрт анхны бүхэн нь ямар нэг дурсамж үлдээдэг. Хэн нэгнийг анх удаа үнсэхэд заримд нь тийм ч таатай санагддаггүй байж мэдэх юм. Гэхдээ та бидний төсөөлж байгаагаас ч илүү олон нууцлаг "ид шид" нуугдаж байдаг байна.
Ингээд хэн нэгнийг анх удаа үнсэхэд хүний биед ямар өөрчлөлт ордог талаар хэлж өгье.
1. Стресснээс сална
Эрчүүд стресснээс болж хатуу юм уухыг илүүд үздэг. Тэгвэл хэн нэгнийг анх удаа үнсэх нь стресс тайлдаг бас нэг арга байж болохыг судлаачид тогтоосон байна. NBC-гийн мэдээлснээр 15 минутын турш үнсэлтийн тухай хичээлд суусан эрэгтэй оюутнуудын стрессийн дааврын түвшин буурч, эерэг үр дүн гарч байгааг нотолжээ.
Үүгээр ч зогсохгүй тархины мэдрэх чадвар сэргэж байсан гэнэ. Гэхдээ энэ дүн зөвхөн эрчүүдэд хамааралтай бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд эсрэг дүн гарсан аж.
2. Цусан дахь холестрентэй ихсэхээс хамгаална
Юуны өмнө холестрен гэж юу вэ гэдэг дээр бяцхан тайлбар өгье. Энэ нь хүний биед өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм. Хэдийгээр биед холестрен хэрэгтэй боловч цусан дахь холестрений хэмжээ ихсэх нь цусны урсгалд саад учруулж, улмаар судас хатуурлын гол шалтгаан болдог. Ингэснээр судасны бөглөрөл үүсч, эд эрхтэнд очих цусан хангамж дутагддаг байна.
Тэгвэл үнсэлт таны цусан дахь холестренийг багасгаж, хосуудын харилцаанд сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоосон юм.
3. Шүлсний солилцоо
Шүлс бол хүний биеийн хамгийн үнэтэй шингэн юм. Тэгвэл бусадтай үнсэлцэх үеэр шүлсний солилцоо явагдаж, хүний биеийн дархлааг дэмжихэд тус болдог гэнэ.
4. Адреналин
Айдсын үед хүний биед адреналин даавар ялгардаг. Хүнийг анх үнсэх үеэр адреналин даавар ялгарч, зүрхний цохилт хурдсаж, эрч хүч нэмэгдээд зогсохгүй цусны урсгалыг сайжруулдаг байна.
5. Аз жаргалын мэдрэмж
Дофамин даавар нь олон амьд организмын төв мэдрэлийн систем, тархинд нейротрансмиттерийн үүргийг гүйцэтгэдэг юм. Тархинд хэд хэдэн төрлийн дофамины систем байдаг бөгөөд хамгийн онцгой нь шагнал, магтаалын зан чанарыг зохицуулдаг байна. Харвардын их сургуулийн сэтгэлзүйч Жастин Лемиллерийн хэлснээр бол хэн нэгнийг үнсэх үед бидний тархинд дифомин даавар ихээр ялгарч, хийж байгаа зүйлдээ аз жаргалтай байгаа мэдрэмж төрүүлдэг аж.