1. Дүрмээ ойлгох
Шалгалт хийх зааврыг маш сайн уншиж ойлгоорой.
2. Төвлөрөх
Шалгалтын хэдхэн минутанд маш анхааралтай байж, хийж байгаа зүйлдээ л төвлөрөхийг хичээ.
3. Хөнгөнөөс нь эхэл
Хариуг нь эргэлзээгүй мэдэж байгаа асуултандаа шуудхан л хариулаад яв. Тэгвэл эргэлзээтэй байгаа асуултууддаа хариулах цаг танд элбэг гарна шүү дээ.
4. Орхиж сур
Ойлгомжгүй эсвэл хүнд даалгавруудыг орхи. Ингэснээр танд илүү цаг гарах боломжийг бүрдүүлж байна.
5. Зөвхөн тухайн даалгавар дээрээ ажилла
Өмнөх даалгавраа хийчихээд дараагийнх руугаа орсон бол зөвхөн тэрийгээ л хий. Илүү зүйлд түүртэх хэрэггүй.
6. Даалгаврыг дуустал нь уншиж бай
Хурдан ажиллаж байна гээд энгийн зүйл дээр алдаа гаргаж болохгүй. Хамгийн гол нь зөв хийх.
7. Хувилбараас сонгох
Хариултын хувилбаруудаас хамгийн тохиромжгүйг нь авч хая. Зөв сонголт хийхэд чинь тус болно.
8. Шалгах хугацаа үлдээ
Дор хаяж хийсэн даалгавраа гүйлгэн хараад илт алдаа байгаа эсэхийг шалгах хугацаа үлдээгээрэй.
9. Шаналах хэрэггүй
Бүх даалгаврыг хийхийг хичээх хэрэгтэй ч энэ нь бодит байдал бараг л боломжгүй юм. Тэгхээр үүнд нэг их ач холбогдол өгч, сэтгэлээр унах хэрэггүй.