Маргааш бол 10 жилийн төгсөгчдөд хамгийн чухал өдөр. Учир нь тэд их, дээд сургуульд орох боломжоо авдаг ЭЕШ-аа өгөх юм. Энэхүү шалгалтанд жил бүр үл ялиг өөрчлөлт гардаг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд:
- Сонгож өгөх монгол хэл болон гадаад хэлний шалгалтуудад сонсож ойлгох даалгавар нэмэгдэж байгаа.
- Мөн заавал өгөх монгол хэл, бичгийн шалгалт босго оноогүй болсон. Өмнө нь энэ шалгалтын дүн босго оноо даваагүй бол элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээс үл хамааран их, дээд сургуульд элсэх боломжийг нь хязгаарладаг байсан. Хэдий боловсролын үнэлгээний төвөөс заавал өгөх шалгалтад босго оноо тогтоохгүй ч элсэгчийн элсэн орохыг хүссэн сургууль оюутан элсүүлэх журамдаа монгол хэл бичгийн шалгалтын онооны босго тогтоосон байхыг үгүйсгэхгүй юм шүү.