Засгийн газар болон Монголбанк өнгөрсөн сард 50.5 тэрбум төгрөгийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад олгожээ. Ингэснээр 722 иргэн байртай болсон байна. Үүний 15.9 тэрбум төгрөгийг Монголбанк өөрийн эзэмшиж буй ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр санхүүжүүлэв.
Харин үлдсэн хэсгийг нь төсөвт тусган олголоо. Монголбанкны ерөнхийлөгч өнгөрсөн онд тушаал гаргаж, ипотекийн зээлийг бондын үндсэн болон купоны төлбөрөөр санхүүжүүлэхээр болсон юм. Үүнээс хойш Төвбанк сард 20 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байна.