Нийслэлийн Аялал жуучлалын газрынхан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуулчлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор хөтөч бэлтгэх сургалт зохион байгуулахаар болжээ. Уг сургалт энэ сарын 26-наас эхлэн долоо хоног үргэлжлэх бөгөөд ямар ч төлбөргүй аж.
Сургалтад сууснаар эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаар өргөн мэдлэгтэй болох гэнэ. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчид эрх, үүргийнхээ талаар мэдлэгтэй болох, аялал жуучлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний тухай ойлголттой болох юм.