Мазаалай хиймэл дагуул хөөргөх, хиймэл дагуулаас мэдээлэл хүлээн авах газрын станцыг сууриулуулах ажил Монгол Улсын Их Сургуульд амжилттай өрнөж байна. Тус хиймэл дагуулыг 2017 оны тавдугаар сарын 31-ний өдөр хөөрөх бөгөөд энэ дохиог газрын станцаар дамжуулан хүлээн авах юм байна.
Энэхүү газрын станц UHF/VHF долгионоор мэдээлэл хүлээн авах, дамжуулах чадалтайгаар угсрагдаж байна. Цаашид S-band, X-band гээд улам өндөр давтамжийн мужид ажилладаг болгон өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.