Дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний ули-ралд 30.6 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 122.7 тэрбум төгрөгөөр буюу 4.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөг 28.3 тэрбум төгрөгөөр буурсан ч үйлчилгээний салбарынх 89.9, бүтээгдэхүүний цэвэр татвар 54.8 тэрбумаар өссөн нь үүнд голлон нөлөөлжээ.
ДНБ-ийг өнөөгийн үнэ цэнээр тооцвол 2017 оны эхний улиралд 57.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, 991.4 тэрбум төгрөгөөр буюу 20.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг, бүтээгдэхүүний цэвэр татвар өссөнийг Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын журам сайтар хэрэгжиж байгаагаас шалтгаалсан гэж Үндэсний статистикийн хорооныхон тайлбарлав.
Өөрөөр хэлбэл, далд эдийн засаг ил болсноор ДНБ-ий хэмжээ өсөж байна гэсэн үг. Тэгвэл эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ өнөөгийн үнэ цэнээр 2017 оны эхний улиралд 55.5 их наяд төгрөгт хүрчээ.