Манай улс энэ оны эхний дөрвөн сард 127 оронтой худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт эргэлт гурван тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүний 1.9 нь экспорт, 1.1 тэрбум нь импорт аж. Нийт бараа эргэлтийн хэмжээ жилийн өмнөх үеэс 36 хувиар өссөн байна. Үүнд экспорт 41, импорт 30 хувиар тэлсэн нь голлон нөлөөлжээ.
Гадаад худалдааны тэнцэл жилийн өмнөх үеэс 62 хувиар өсөж, 782 сая ам.долларт хүрлээ. Экспорт өсөхөд өмнөд хөрш рүү гаргасан нүүрсний хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Мөн дизель, автобензин, тоног төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгслийн импорт өслөө.