Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнгөрсөн сарын орон сууцны үнийн индексийг танилцууллаа. Уг индекс жилийн өмнөх үеэс 2.2 хувиар доошилсон байна. Шинэ орон сууцны ам метрийн дундаж үнэ хоёр сая төгрөг болж, өмнөх сараас 0.8 хувиар хямдарсан бол, жилийн өмнөх үеэс 0.2 хувиар өсчээ. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууц хамгийн өндөр үнэтэй бол Сонгинохайрханд хямд байгаа юм. Харин хуучин хоёр өрөө байр 72.5 сая төгрөг болж, жилийн өмнөх үеэс бараг 10 хувиар хямдарчээ. Ийнхүү хуучин байрны үнэ 2014 оноос хойш тасралтгүй буурлаа. Уг индексийг тооцоход тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 5000 орчим орон сууцыг хамруулжээ.