Ирэх намар ерөнхий боловсролын сур гуулийн I ангид элсэх зургаан настнуудын бүртгэл энэ сарын 25-нд эхэлсэн бөгөөд ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд бүртгэлд хам рагдах боломжтой юм. Харин таван нас тай нэг ч хүүхэд бүртгэхгүй гэж мэдэгдэн нийслэлийн Боловсролын газраас зөвлөмж гаргаж, дүүргийн бүртгэлийн комисст хүр гүүлжээ. Тус газраас бүртгэлийн үйл явцад хяналт тавьж буй бөгөөд эцэг, эхчүүдийг хүүхдээ амжиж бүртгүүлэхийг уриалж байна. “Хичээлийн бүтэц, зохион байгуу лалт, төлөвлөгөөг урьдчилан гаргахын тулд ийнхүү хавар бүртгэж байгаа” гэж нийс лэлийн Боловсролын газраас мэдээллээ. Дашрамд дурдахад, 2017-2018 оны хичээ лийн жилд 32.623 хүүхэд ерөнхий боловс ролын сургуулийн I ангид элсэх аж.