“Мишээл экспо” төвд гарч буй “Боловсрол шинэчлэл 2017” үзэсгэлэнд зочилсноор 90 гаруй их, дээд сургууль, МСҮТ, коллеж, гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр, мэргэжлийн боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцан, элсэлтийн журмын талаарх мэдээллийг нэг дороос авах боломжтой.
Энэ жилийн үзэсгэлэнг Боловсролын үнэлгээний төв, Оюутны зээлийн сан, нийслэлийн Боловсролын газар, БСШУСЯ хамтран зохион байгуулж буйгаараа өмнөх жилүүдээс онцлогтой гэнэ. Учир нь Оюутны зээлийн сангийнхан оюутны хөгжлийн зээлд хамрагдах хүсэлтэй хүүхэд, залууст мэдээлэл өгч, шаардлага хангасан заримд нь зээлийн материал бүрдүүлэн өгч байв.
Харин элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд энэ жил анх удаа тусгай анги, танхим, дохионы хэлний мэргэжлийн багш брайль үсгийн ном хэвлүүлсэн тухай таатай мэдээг Боловсролын үнэлгээний төвийн хамт олон дуулгалаа.
Дашрамд, энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад оролцохоор 40 мянга гаруй сурагч бүртгүүлжээ. Тэдгээрээс 18 нь хэл яриа, сонсголын бэрхшээлтэй аж. Үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө.