Гадаад оюутанд БНСУ-ын дээд боловсролын байгууллагад суралцах боломж олгосноор олон улсын боловсролын харилцааг дэмжиж улс хоорондын найрамдалт харилцааг сайжруулах зорилготой аж.
Бүртгэх сургалт
- Бакалаврын сургалт - Солонгосын их дээд сургуулийн дөрвөн жилийн сургалттай тэнхим
Харин суралцах хугацаа нь дөрвөн жилээс илүү байдаг тэнхимийг (анагаах, барилга зэрэг) зөвшөөрөхгүй.
- Ахисан түвшний сургалт - Солонгосын их дээд сургуулийн ахисан түвшний магистр, докторын сургалт
Зөвхөн мэргэжлийн магистрантур, докторантурт суралцахад жилийн төлбөр 10 сая воноос давдаг салбарын хувьд сургуулиас тэтгэлгээр хангадаг бол зөвшөөрнө.
- Судалгааны - Солонгос дахь судалгааны байгууллагад (их дээд сургуулийг оролцуулан) солилцооны багш болон докторын дараах сургалтаар судалгаа хийхийг зөвшөөрдөг.
Шалгаруулах хүний тоо - Бакалаврын сургалт 120 хүн, ахисан түвшний сургалт 580 хүн. Гэхдээ жил бүр тус улсын төсвөөс хамааран өөрчлөгддөг байна.
Тавигдах шалгуур
1) Бакалаврын сургалт
- Сонгон шалгаруулж буй жилийн гуравдугаар сарын 1-нээр тооцоход 25-аас доош насны байх.
- Сонгон шалгаруулж буй жилийн гуравдугаар сарын 1-нээр тооцоход бага, дунд, ахлах сургуулийн бүх сургалтыг дүүргэсэн (төгсөх гэж буй) байх.
2) Ахисан түвшний сургалт
- Сонгон шалгаруулж буй жилийн есдүгээр сарын 1-нээр тооцоход 40-өөс доош насны байх.
- Сонгон шалгаруулж буй жилийн есдүгээр сарын 1-нээр тооцоход бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан байх.
3) Нийтлэг
- Бүртгүүлэгч болон түүний эцэг эх бүгд гадаадын иргэн байх.
- Давхар иргэншилтэй солонгосын иргэнийг гадаад гэж хүлээн зөвшөөрөхгүй.
- Солонгост урт хугацааны турш суралцахад бие болоод сэтгэл санааны хувьд эрүүл байх.
- Солонгосын их дээд сургууль болон ахисан түвшний сургуульд суралцаж байгаа болон төгссөн бол боломжгүй.
- Гагцхүү хуучин засгийн газрын тэтгэлэгт оюутан байсан гэдгээр өөрийн орон дахь Солонгосын Элчин Сайдын Яамны давхар тодорхойлолттой хүн дахин хүсэлт гаргах боломжтой. (1 удаад)
- Хамгийн сүүлд суралцсан сургуулийн бүх улирлын нийт голч оноо нь (G.P.A.) 80 хувиас дээш байх.
Бүртгүүлэх:
- Бакалавр болон ахисан түвшний сургалт: Тухайн орны холбогдох дипломат төлөөлөгчийн газар болон Солонгос дахь сургуулийн аль нэгэнд хүсэлт гаргах
- Судалгаа: Солонгос дахь сургуулийн аль нэгэнд хүсэлт гаргах
- Бүрдүүлэх материал болон элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг жил бүр зарлагддаг элсэлтийн зараас үзэх (Schoarships – GKS Notice)
- Холбоо барих : kgspniied@korea.kr