Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаахудагийн уурхайгаас Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлийн улс хоорондын ачаа тээврийг зохицуулах үүднээс хоногийн нэгдсэн график нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр Гашуунсухайт-Ганцмодны боомтоор өдөрт нэвтрэх машины тоо өссөн байна.
Тухайлбал, өнгөрсөн сард нүүрс тээвэрлэсэн 800-900 машин өдөрт гардаг байсан бол одоо 1200 болж өссөн гэнэ. Одоогоор энэ чиглэлд 71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байгаа юм.