Манай улс энэ сарын 15-ны байдлаар 9.8 сая тн нүүрс экспортолж, 660 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5 дахин өссөн үзүүлэлт боллоо. Үүнээс гадна 2.1 сая баррель газрын тос экспортолж, 110 сая ам.доллар төвлөрүүлсэн аж.
Харин зэсийн баяжмалын экспортын хэмжээ болон үнийн дүн жилийн өмнөх үеэсээ багасчээ. Энэ нь Оюутолгойн ордын баяжмал дахь зэсийн агууламж буурсантай холбоотой юм. Манай улс одоогоор 1.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортлоод байна. Үүний 99 хувийг уул уурхайн түүхий эд эзэлжээ.