Монголбанкны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг Олон улсын валютын сангийн хаврын ээлжит уулзалтад оролцохоор өчигдөр АНУ-ын Вашингтон хотыг зорьжээ. Ажлын хэсгийнхэн дээрх уулзалтын үеэр ОУВС-гийн захирал Кристин Лагард, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ким, ОУВС-гийн Ази, Номхон далайн газар, Монгол Улсыг хариуцсан захирал Хинам Чойтой тусгайлан уулзах аж. Монголын нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцуулахаас гадна Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ энэ үеэр илэрхийлэх гэнэ.