Арилжааны банкууд өнгөрсөн сард 909 иргэнд 60 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Энэ нь өмнөх сараас 22 хувиар өссөн дүн болов. Ингэснээр 90 мянган өрх дөрвөн их наяд төгрөгийн зээл авч, орон сууцанд орсон байна. Үүний 77 хувийг орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн хүрээнд олгосон бол 20 хувийг арилжааны банк, үлдсэн хэсгийг бусад эх үүсвэрийнх эзэлж буй. Мөн нийт зээлийн 96 хувь нь хэвийн, 2.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.6 хувь нь чанаргүй ангилалд оржээ. Ингэснээр хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өмнөх сараас 0.6, чанаргүй зээлийнх 0.1 хувиар өссөн аж. Орон сууцны зээлийн дундаж хугацаа 18.2 жил, дундаж хүү 10.3 хувь байна.