Манай улс энэ оны эхний хоёр сард 176 мянган тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 58 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 100 тн-ыг нь дизелийн түлш эзэлж байна. Түүхий эдийн үнэ өсөж, уул уурхайн үйлдвэрлэл идэвхижсэн учир дизелийн түлшний импорт ийнхүү өссөн аж.
Мөн манай улс 37 сая ам.долларын авто бензин импортолсны 99 хувийг нь ОХУ, үлдсэнийг нь БНХАУ нийлүүлжээ. Харин дизелийн түлшээ 100 хувь хойд хөршөөсөө авч байна. Нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ өнгөрсөн сарын байдлаар тн тутамд 602 ам.доллар болж, таван сар дараалан нэмэгдлээ.