“Чикаго дахь Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар “Мүүн бол Христийн шашны гаж нэгэн урсгал юм. Мүүний шашин нь оюун санааны дархлааг алга болгож байгаа учраас хязгаарлаад буй. Дэлхийн олон орон ч үүнийг хуулиар хориглосон. Үүний адилаар Шүгдэнг ч бас хязгаарлах хэрэгтэй. Учир нь Буддын шашин доторх гаж урсгал юм. Өөрөөр тангарагийн буг ч гэж нэрлэдэг. Тиймээс хуулийн дагуу судалгаа явуулж, нэгмөсөн зогсоохгүй бол үндэсний хэмжээнд нэн аюултай нөхцөл байдал нүүрлэх юм” гэсэн юм.
Мөн “МУИС-д Шашны болон Буддын гүн ухааны судлалын тэнхим гэж байсан. Гэвч энэ тэнхим нь өнөөдөр үйл ажиллагаа явуулахгүй хаагдмал байдалтай байна. Буддын судлал МУИС-ийн сургалтын хөтөлбөрөөс тэр чигээрээ хаагдсан. Үүнд Мүүний урсгалыг сурталчилсан Б.Насанбаяр гар бие оролцсон. Хэрэв энэ чигээрээ яваад байвал шашны гаж урсгалууд газар авч, хяналтаас гарах нөхцөл байдал үүсээд байна” хэмээн “Чикаго дахь Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн Ц.Батмөнх ярилаа.