МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, тус захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилжээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Р.Бат-Эрдэнийн хүсэлтийг хүлээн авснаар дээрх томилгоог хийсэн байна. МУИС-ийн захирлыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар тодруулж, томилох аж.
Я.Төмөрбаатар нь өмнө нь БСШУЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан, Герман улсад улс төр, олон нийтийн мэргэжлээр төгссөн, МУИС-д улс төр судлалын доктор хамгаалсан.
Боловсрол:
-1986 онд Улсын Багшийн дээд сургууль
-1989 онд ХБНГУ-ын Залуучуудын дээд сургуулийг төгсөж, Япон, БНСУ, БНЭУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн.
Урьд нь эрхэлж байсан ажил:
-1986-1988 онд Төв аймагт ХЗЭ-ийн хорооны Зааварлагч, Нарийн бичгийн дарга
-1989-1990 онд МХЗЭ-ийн Төв хороонд Зохион байгуулагч, Тасгийн эрхлэгч
-1990-1996 онд Монголын залуучуудын холбоонд Зохион байгуулагч, Тэргүүлэгч гишүүн
-1996-1999 онд МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Залуучууд, гэр бүл, эмэгтэйчүүдийн газрын дарга
-2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
-2008-2009 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Хэвлэл мэдээллийн албаны дарга
-2009-2014 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх
-2014 онд Сургалт судалгааны “Стратеги Академи”-ийн захирал
-2015-2016 Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын албыг хашиж байсан.