БНТУ-ын Засгийн газрын 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлсэн тул хамрагдах хүсэлтэй иргэд “www.turkiyeburslari.gov.tr” цахим хаягт хандан зааврын дагуу бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн хугацаа 2017 оны гуравдугаар сарын 1-нээс 31-нийг дуустал бүртгэнэ.
Бүртгэл зөвхөн цахим хэлбэрээр явагддаг бөгөөд шуудан болон өөрийн биеэр авчирсан материалыг хүлээж авахгүй.
Тэтгэлэгт 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн бөгөөд дунд сургуулиа төгссөн эсвэл энэ жил төгсөх хүмүүс хамрагдах эрхтэй.
Зарим Их, дээд сургуулийн сургалт, мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.
Тэтгэлэг горилогч нь Турк Улсад урьд өмнө нь бакалаврын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх шаардлагатай.