Хүүхдийн номын өргөө Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал” ТББ-тай хамтран ажиллахаар боллоо. Тус байгууллага нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж ардын дуу, хөгжмийн дугуйлан хичээллүүлдэг. Хүүхэд багачуудад урлаг соёлын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, сургалт явуулдаг тус байгууллагын 7-16 насны 20 гаруй хүүхдэд “Номтой богц” явуулын номын сангийн үйлчилгээг хүргэх юм.
Түүнчлэн гуравдугаар сарын 16-нд тус номын өргөөний эрхлэгч Ц.Баянмөнх, номын санч Л.Эрдэнэбат нар тус төрийн бус байгууллагын сургалтын төвд очиж, хүүхэд багачуудад ном уншихын ашиг тусыг тайлбарлан, хамтдаа ном уншиж, харилцан ярилцжээ.