Инженер, техник технологийн салбарыг чадварлаг боловсон хүчнээр хангаж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах зорилгоор БСШУСЯ, ЖАЙКА-тай хамтран Японд 1000 инженер сургаж, бэлтгэх “Инженер технологийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлж буй.
Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын хөтөлбөрт дүйцсэн инженерийн боловсролыг 8.4 дахин хямд үнээр эзэмшүүлэх боломж олгож байгаа уг төслийн хүрээнд өдгөө 245 хүн Японд сурч байна. Тэгвэл “Инженер технологийн дээд боловсрол” төслийн шалгаруулалтад тэнцэж, “Коосэн” их сургуульд хөнгөлөлттэй зээлээр сурах эрхтэй болсон 26 оюутанд өчигдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан батламж гардууллаа. Энэ төсөл 2023 он хүртэл хэрэгжих юм.