2017 оны гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс ОХУ-ын Монгол Улс дахь ЭСЯ, Монгол Улсын БСШУCЯ-ны дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ “Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2017” зохион байгуулах гэж байна. Энэ удаад үзэсгэлэнгийн үйл ажиллагаа хүрээгээ улам тэлж “Гадаад дахь оросын боловсрол” сэдэвт эрдэм-шинжилгээний бага хурал зохион байгуулан, ОХУ-ын өнцөг булан бүрээс дэлхийн ТОП-100-д ОХУ-ын ТОП 10-т ордог 20 гаруй шилдэг их дээд сургуулиуд оюуны хөрөнгө оруулалт хийхээр хүрэлцэн ирээд байна.
Орос, Монгол 2 орны боловсролын салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхижсэнээр ОХУ-ын засгийн газраас энэ жил урьд жилүүдэд байгаагүй хэмжээгээр буюу 450 тэтгэлэгт хуваарийг санал болгож, урьд нь хэрэв орос хэлийг зөвхөн дунд сургуулийн 7-9 ангиудад үздэг байсан бол, 2016 оноос БСШУСЯ-ны сайдын орос хэлийг төгсөх анги хүртэл үзэх тушаал гарч, зарим сургуулиудад хэрэгжиж эхлээд байна. Мөн Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Завхан аймгуудад РЦНК-ийн дэргэдэх орос хэлний салбар сургалтын төвүүд нээгдэж, цаашид Ховд, Орхон болон бусад аймгуудад байгуулагдах гэж байна.
Иймд өнөө үеийн залуусын орос хэл, Орос оронд сурах өндөр хүсэл эрмэлзлэлийг харгазан үзэсгэлэнгийн үеэр олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, хэрхэн тэтгэлэгт хамрагдах, шалгалтаа амжилттай өгөх, суралцах орчин, амьдралын нөхцөл байдал зэрэг сэдвүүдээр ярилцлага хийх болно.
Орос орон бол дэлхийн хүчирхэг гүрэн. Оросын боловрол, соёл, урлаг, яруу найраг, уран зохиол, шинжлэх ухаан, техник технологийн нээлт, ололтоороо үргэлж тэргүүлэх байр суурь эзэлдэг. Тэгвэл та бүхэн энэхүү эрдэм мэдлэг, авьяас чадвар, дадлага туршлагаас хуваалцахыг хүсвэл Москва, Санкт-Петербург, Томск, Красноярск, Иркутск, Якутск, Тува, Адыгей, Екатеринбург, Белгород, Ростов-на-Дону, Владивостокоос хүрэлцэн ирсэн сургуулиудад суралцахыг урьж байна.
Монголчуудын хувьд Оросод суралцахад харьцангуй хямд төлбөртэй, зам харилцааны хувьд ойр дөт, харилцан визгүй, соёл, уламжлал, сэтгэлгээ төстэй гээд давуу талууд олон байдаг.
ОХУ-аас “Оросын боловсролын үзэсгэлэн-2017”-д хүрэлцэн ирсэн их сургуулиуд:
- Красноярский государственный аграрный университет
- Белгородский государственный технологический университет
- Иркутский государственный университет путей сообщения
- Томский политехнический университет
- Уральский федеральный университет
- Уральский государственный юридический университет
- РГГМУ
- Северо-Восточный федеральный университет
- Финансовый университет при правительстве РФ
- Сибирский Федеральный университет
- Тувинский государственный университет
- Томский государственный университет систем управления и радиоэлектроники
- Санкт-Петербургский горный университет
- Дальневосточный федеральный университет
- НИУ Высшая школа экономики
- Московский государственный психолого-педагогический университет
- АНО УНКЦ "Интернаука"
- Южный федеральный университет
- Адыгейский государственный университет
- РУДН
- РЭУ им.В.Г.Плеханова
- РАНХиГС