ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн салбарын үе үеийн сайд, орлогч сайдуудыг хүлээн авч уулзлаа/2017.03.10/. Уулзалтаар сайдууд ХХААХҮ-ийн салбарын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны талаар өөрсдийн санаа бодлоо хэлж, санал солилцсон юм. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн салбарт одоо авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцууллаа. Уулзалтад ирсэн үе үеийн сайдууд мал аж ахуйд түшиглэсэн үйлдвэрүүдийг бий болгох, гадны улс орнуудын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж манай орны нөхцөлд таарах байдлыг нягтлан судалж нэвтрүүлэх нь чухал гэдгийг хэлж байв.
Мөн аливаа ажил явуулахад судалгаа маш чухал учир одоо авч хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг судалгаатай хийж, хэрэгжүүлэх, хэрэгтэйг онцолж байлаа. Түүнчлэн аймаг сумдад агропарк, МАА-н бүтээгдэхүүний аюулгүй байдлыг мэддэг хүн байхгүй болсон. Малын эрүүл мэнд малчдын өвөлжөө бууц, хотны ариун цэврээс эхэлдэг. Үүнийг малын эмч нар малчин айл өрх бүрт орж шалгадаг байсан. Одоо энэ тогтолцоо хэрэгтэй байна.
Аймаг сум, орон нутаг, малчдын ажлыг дүгнэхдээ малын тоогоор биш малын эрүүл мэнд, ашиг шимээр тодруулж байх нь зүйтэй. Мөн салбарын эрдэм шинжилгээний байгууллагууд яамтай уялдаа холбоогүй ажиллаж байгаа нь, салбар яамны харьяанд биш өөр яаманд харьяалагдаж байгаа нь тогтолцооны хувьд буруу зэрэг ХХААХҮ-ийн салбарт тулгамждаж байгаа асуудалд болоод сайшааалтай байгаа зүйлүүдийн талаар санал бодлоо хэлсэн юм.