"Монгол Хятадын Хэл Соёл Боловсролын Сан"-гаас зохион байгуулсан 2017 оны хичээлийн жилийн хаврын "Мөрөөдлийн од" тэтгэлэгт хөтөлбөр болон "Ирээдүйн од" тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт өнөөдөр буюу 3-р сарын 12-ны өдөр МУИС-ын КҮНЗ-ийн институтэд болж өнгөрлөө.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтанд Улаанбаатар хотын дүүргүүд , Дархан хот , Эрдэнэт хот , Ховд аймгийн ЕБС-уудаас нийт 403 сурагч бүртгүүлэн оролцсон байна.
Энэхүү шалгаруулалт 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ба нийтдээ 1844 сурагч оролцож уралдаант шалгаруулалтанд шалгарсан 215 сурагч энэ удаагийн тэтгэлэг оролцохгүйгээр 660000 юантай тэнцэх мөнгөн тэтгэлэг авчээ.
Банк оф Чайна банкны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраас санаачилсан энэхүү тэтгэлэгт шалгаруулалтыг "Монгол Хятадын Хэл Соёл Боловсролын Сан", МУИС-ын Кунзийн институт хамтран зохион байгуулж эхэлсэн цагаас хойш Монголын сурагчдын хятад хэл сурах идэвхи чармайлтыг нэмэгдүүлэх ,хоёр улсын соёл боловсролын хамтын ажиллагааг улам батжуулах зорилготой дээрх уралдаант шалгаруулалтыг хичээлийн жилийн намар, хаврын улирлуудад тогтмол зохион байгуулж хэвшээд байна.
"Мөрөөдлийн од " тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хятад хэлний сургалттай сургуулиудад амжилттай суралцаж буй, хятад хэлний уралдаан тэмцээнд байнга идэвхитэй оролцдог сурагчдаас сонгон бага, дунд, ахлах насны ангилалд хуваан тэтгэлэг олгодог.
"Ирээдүйн од" ивээн тэтгэх хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хятад хэлний сургуульд амжилттай суралцаж буй амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдээс сонгон авч бага, дунд, ахлах насны ангилалаар хуваан сургалтн төлбөрийн тэтгэлэг олгодог.
Үүнээс гадна "Монгол Хятадын Хэл Соёл Боловсролын Сан"-гаас оюутнуудад зориулсан 4 удаагийн "Тэргүүлэгч од" тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагааг зохион байгуулсанаас гадна "Ирээдүйн эзэд" тэтгэлэгт хөтөлбөр, "Ирээдүйн амжилт"тусгай тэтгэлэгийн хөтөлбөр зэрэг олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж явуулжээ.
"Монгол Хятадын Хэл Соёл Боловсролын Сан"-гаас Хятад Монголын хамтран ажилладаг байгууллагуудтай хамтран сурах хүсэл эрмэлзэлтэй санхүүгийн боломж хязгаарлагдмал оюутан, сурагчдад хандсан тэтгэлгийн арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулах бөгөөд хоёр орны найрамдлат харилцаа болон соёл боловсролын хамтын ажилагаанд өөрсдийн хувь нэмрээ оруулан идэвхийлэн ажиллахаа тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтын үеэр илэрхийлж байлаа.