2016 оны татвар төлөлтөөрөө аймагтаа тэргүүлж улс болон орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 10 байгууллагаар "Гал Хонгор", "R&B", "Шандас транс", "Баялаг Өлзий", "Баялаг Орд", "Чандмань Баянхонгор", "Их Богд Зам" "Баянхонгор Эрчим Хүч", "Хөх Бүрдний Эх", "Хаш Гоёо" ХХК-иуд тус бүр шалгарчээ.
3-р сарын 7-ний өдөр аймгийн засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын орлогч Б.Батсуурь, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва нар шилдэг татвар төлөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа.