Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв, Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь 2017/2018 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын холбооны төсвийн хөрөнгөөр оросын их дээд сургуулиудад элсэн суралцах горилогчдын дунд явуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Уг сонгон шалгаруулалтанд Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг ОХУ-ын иргэн оролцох эрхтэй.
Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Үүнд:
Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шат:
2017 оны 3-р сарын 18-ийг хүртэл-оросын боловсролын байгууллагуудад суралцах хүсэлтэй гадаадын иргэдийг http://russia.study/ цахим мэдээллийн системд заавал бүртгэх.
Орос Улсад суралцах хүсэлтэй горилогч бие даан http://russia.study/ цахим мэдээллийн системд бүртгүүлэх ёстой. Шалгаруулалтанд орохын тулд систем дахь анкетыг бөглөх шаардлагатай.
Үүний тулд дараах сканирдсан баримт бичгийг (бүх хуудас, бүлгүүд тод унших боломжтой байх) хавсралтаар оруулах. Үүнд:
- Гэрэл зураг
- Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт (байгаа бол)-ын скан хуулбар. Паспортын хүчинтэй байх хугацаа нь Оросын Холбооны Улсад орж ирснээс хойш 18 сараас доошгүй байх ёстой.
- Орос хэлэнд хөрвүүлсэн боловсролын гэрчилгээний хуулбар. Үүнд: бүрэн дунд боловсролын аттестат (сургууль төгссөн горилогчдын хувьд); бакалаврын диплом (магистрт элсэх горилогчдын хувьд) ; магистрын диплом (аспирантурт элсэх горилогчдын хувьд).
- Ерөнхий боловсролын сургуулийн Төгсөх ангийн горилогчдын хувьд захирлын гарын үсэг бүхий сурлагын дүн (12-р ангийн 1-р хагас жилийн дүн)-г хавсаргах
- Бакалаврын сүүлчийн курст суралцаж байгаа горилогчдын хувьд анкетанд их дээд сургуулийн ректорын гарын үсэг бүхий сурлагын дүнг хавсрагах.
- 1, 2-р курсын оюутнуудын хувьд анкетанд сургалт хариуцсан нэгжийн тамгаар баталгаажуулсан сурлагын тодорхойлолт (дундаж балл 2,8-аас доошгүй байх) болон бүрэн дунд боловсролын аттестатын хуулбарыг хавсаргах.
- Оросын их, дээд сургуулиудын бэлтгэл ангид гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын хувьд- орос хэл, зонхилох хичээлийн дүнг харуулсан 1-р семестрийн сурлагын тодорхойлолт (суралцах чиглэлээр нь: хүмүүнлэгийн, техникийн, анагаах ухааны, эдийн засгийн гэх мэт) болон бүрэн дунд боловсролын аттестатын хуулбарыг хавсрагах.
- Аспирантын хөтөлбөрөөр элсэж байгаа горилогчийн хувьд: Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт бөгөөд бүртгэлийн яг энэ шатанд суралцах чиглэлд тохирсон сэдэв бүхий реферат хавсаргах.
- Орос хэлний Улсын олимпиад хийгээд математик, химийн улсын/бүх монголын олимпиадын ялагчид гэрчилгээний хуулбарыг хавсаргах.
Бүх баримт бичгийг орос хэлэнд хөрвүүлсэн байх ёстой.
Суралцах чиглэл (мэргэжил)-ийн тухай мэдээлэлийг http://russia-edu.ru сайтад байршуулсан болно.
Хавсаргасан бүх баримт бичиг нь тухайн горилгчийн портфолиог бүрдүүлнэ.
Горилгчдын сонголтыг портфолио шалгаруулалтыг үндэслэн явуулна. Орос хэл, математик, химийн бүс, улсын олимпиадын ялагчид хийгээд боловсролын гэрчилгээндээ хамгийн өндөр дүнтэй горилгчид давуу эрх эдлэнэ. Инженер техникийн болон химийн мэргэжлээр элсэх, адилхан дундаж баллтай горилгчид математик, химийн шалгалтанд орно. Мөн эдгээр шалгалтаа амжилттай өгсөн горилогчид орос хэлний ярилцлаганд орно. Хүмүүнлэгийн чиглэлийн мэргэжлээр элсэх, адилхан дундаж баллтай горилогчид орос хэлний /аман/ шалгалтанд орно.
II. Сонгон шалгаруулалтанд оролцох.
Сонгон шалгаруулалтыг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 3-р сарын 16-18 өдрүүдэд ажиллах Оросын боловсролын үзэсгэлэнгийн дараа 20-25 өдрүүдэд зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шат:
2017 оны дөрөвдүгээр сарын 01-ээс наймдугаар сарын 15 хүртэл явагдана.
I шатны шалгаруулалтад тэнцсэн горилогчдын өөрийн сонгосон (6 хүртэлх) сургуульд материал хүргүүлнэ.
Баримт бичгийн бүртгэл, зөвлөлгөө өгөх бүртгэлийн комиссийн ажиллах цагийн хуваарь:
3-р сарын 02-11–ний өдрүүдэд 124 - өрөө (1 давхарт) 10.00-аас 17.00 хүртэл, завсарлага: 13.00-аас 14. 00 хүртэл.
3-р сарын 8–ний өдөр 10.00-аас 16.00 хүртэл, завсарлага: 13.00-аас 14. 00 хүртэл.
Бямба– 10.00-аас 16.00 хүртэл, завсарлага 13.00-аас 13.30 хүртэл
Ням- амралтын өдөр.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 12-р хороолол, Токиогийн гудамж, 39 байр, 124 тоот, Оросын Шинжлэх ухаан Соёлын төв (РЦНК)
Тогтоосон хугацаанд баримт бичигээ бүрдүүлээгүй гадаадын иргэнийг горилогчдын жагсаалтаас хасагдах болно.
2017 оны 3-р сарын 15 – портфолио шалгаруулалтанд тэнцэж математик, хими ба орос хэлний шалгалтанд орох горилогчдын нэрсийг ОШУСТ-ийн (РЦНК) http://mng.rs.gov.ru/ru сайт дээр НИЙТЛЭХ).
2017 оны 3-р сарын 20 - 21 – портфолио шалгаруулалтанд тэнцэж математик, химийн шалгалтанд орох горилогчид (ШАЛГАЛТ ӨГӨХ ОГНОО, БАЙРНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ RUSSIA.STUDY МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМЭЭР ДАМЖУУЛЖ ОШУСТ-ИЙН http://mng.rs.gov.ru/ru САЙТ, МЭДЭЭЛЛИЙН САМБАРТ БАЙРШУУЛНА)
2017 оны 3-р сарын 20- ОШУСТ-ийн http://mng.rs.gov.ru/ru сайт дээр математик, химийн шалгалтаа амжилттай өгсөн горилогчдын нэрсийг НИЙТЛЭХ.
2017 оны 3-р сарын 23– орос хэлний ярилцлага шалгалт
2017 оны 3-р сарын 24 – Хүмүүнлэгийн мэргэжилээр суралцах хүсэлтэй горилогчид орос хэлний ярилцлаганд орно.
2017 оны 3-р сарын 25 магистр, аспирантур ба ординатурын программаар элсэх хүсэлтэй горилгчдтой ярилцлага хийнэ.
2017 оны 3-р сарын 25-27- сонгон шалгаруулалтын дүн гаргах, ОШУСТ-ийн (РЦНК) http://mng.rs.gov.ru/ru сайт дээр горилогчдын нэрсийг нийтлэх, ОШУСТ-ийн (РЦНК) мэдээллийн самбар дээр шалгаруулалтанд тэнцсэн горилогчдийн нэрсийг байршуулах.
2017 оны 3-р сарын 27-30 – Сонгон шалгаруулалтанд тэнцсэн горилогчдын хамт мэдээллийн RUSSIA.STUDY системд оруулах бүртгэлийг бэлтгэн бүрдүүлэх. (Баримт бичгийн жагсаалтыг жич гаргах болно)
2017 оны 4-р сарын 01-Сонгон шалгаруулалтанд тэнцсэн горилогчдын нэрсийн жагсаалтыг Россотрудничество агентлаг руу явуулах.
- Урлагийн мэргэжил сонгож суралцах хүсэлтэй горилогчид оросын их дээд сургуульд очиж нэмэлт шалгалтанд орно. Нэмэлт шалгалт авах хугацааны талаарх мэдээллийг мэдээллийн RUSSIA.STUDY системд байршуулсан болно.
- Ординатурын программаар суралцах горилогчид орос хэл заавал мэддэг байх ёстой.