Caa1, B- зээлжих зэрэглэлтэй Монгол Улс долоон жилийн хугацаатай, 600 сая ам.долларын бонд арилжсан талаар “Reuters” уламжлав. Хөгжлийн банкны бондыг Засгийн газрынхаар солих саналыг хөрөнгө оруулагчдад тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Хөгжлийн банкны 476 сая ам.долларын (580 сая ам.долларын 82 хувь) бонд эзэмшигчид Засгийн газрын шинээр гаргасан “Хуралдай” бондоор солихыг зөвшөөрсөн аж. Шинээр гаргасан бондын хүү 8.75 хувь агаад санал болгосон хамгийн бага дүн гэнэ.
“Хуралдай” бондын андеррайтераар “Credit suisse”, “JP Morgan” ажиллажээ. Хөгжлийн банк 5.75 хувийн хүүтэй, 580 сая ам.долларын бондын төлбөрөө энэ сарын 21-нд хийх хуваарьтай юм.