Налайх дүүргийн цэвэр усны шугам өнгөрсөн шөнө 01 цагийн орчимд задарч Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын ажилчид бэлэн байдлын дохиогоор шуурхай ажиллан өглөө 08:30 цаг гэхэд засварлаж дууслаа. Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, хариуцлагатай эргүүл жижүүрүүд шуурхай арга хэмжээ авч газар дээр нь ажилласан байна. УСУГ-т яаралтай мэдэгдэн цэвэр усны шугамыг хаалгаж засварласан тул түгээх хооронд бага зэргийн цаг зарцуулжээ.