Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв.
Эрхэм нөхөд өө!
Монголд аялж, амьдарч байгаа Оросуудын нэрийн өмнөөс удаан хүлээсэн Сар шинийн баяр буюу Өрнөөдийн Шинэ жилийн баярын чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Цагаан сараар Монголын ард түмний үндэсний зан чанар болон олон зуун жилийн хадгалсан ёс заншил илэрдэг бөгөөд хүн хүний эв нэгдэл бусдаас илүү мэдрэгддэг билээ. Хүн болгон гомдолтой, муу сэтгэлээсээ салж шинэ онд ариун сэтгэлээрээ ордог. Монголчууд дэлхий даярын Шинэ жилийн баяр ч, үндэсний баяраа ч тэмдэглэж ирсэн бөгөөд Сар шинийн баярыг илүүд үздэг гэдгээр бахархаж болно.
Гарч байгаа Бичин жил манай хоёр орны ард түмний хувьд чухал байлаа. Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэв. Эерэг үр дүнг хүргэхэд хувь нэмрээ оруулсан хүн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Олон чиглэлийн хамтын ажиллагааг цаашдаа гүнзийрүүлэн хөгжүүлэхэд бүхий л боломж бидэнд бий гэж бүрэн итгэлтэй байна.
Өнөөдөр бид ирээдүйд эергээр харж байгаа. Иймд Монголын ард түмэнд болон тус гайхамшигтай баярыг тэмдэглэж байгаа хүн бүхэнд Гал Тахиа жил аз жаргал, сайн сайхан бүхэн авчраг.
Гэр болгонд элбэг баян, эрүүл энх, хурц гал голомт, урт наслахыг хүсэн ерөөе. Таны санаачилсан хэрэг бүхэн амжилттай биелэх болтугай!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!