2017 оны 02-р сарын 25-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг. Зөөлөн салхитай. 17 цагт 2 хэм, 20 цагт 5 хэм хүйтэн байна.
2017 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч шороон болон цасан шуурга. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 28-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.
Цаг уур, орчны шинжилгээний газар