Эх орончдын өдрийг угтан ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хүлээн авалт хийлээ. Хүлээн авалтад УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд, Тагнуулын Ерөнхий газрын дарга зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Монгол улсад суугаа Элчин сайдын төлөөлөл, “Тэнгэрийн модун” ТББ оролцсон юм.
Энэ үеэр ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд И.К.Азизов: Бидний зүгээс Монгол улсад зэвсэгт хүчний болон техникийн тусламж үзүүлсээр ирснийг та бүхэн мэдэж байгаа байх. Бид 2003 оны хамтын ажиллагааны шинэчилсэн гэрээг сунгасаар ирсэн. Бид энэхүү гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулсаар байх болно. Энэхүү гэрээний хэрэгжилт нь Монгол улсын зэвсэгт хүчний үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэхэд нэгэн том суурь болж байгаа. Мэдээж хоёр орны хооронд нөхөрсөг харилцааг дэмжих зорилготой. Мөн ойрын хугацаанд санхүүгийн хямралыг даван гарч энэхүү хамтын ажиллагааг илүү өндөр төвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол офицер, сонсогч нарыг олон мэргэжлээр Оросын батлан хамгаалах сургуулиудад боловсрол олгосоор байгаа. Гол зорилго нь Монгол улсын зэвсэгт хүчний ирээдүйн офицерууд ахлагчид бидний нийлүүлдэг зэвсэг техникийг бүрэн дүүрэн мэргэжлийн хэмжээнд ашиглахад оршино.
Бидний хамтын ажиллагааны гурав дахь хэсэг бол хамтарсан хээрийн сургуулилалт. Энэ жил Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Бэлтгэл ажил болон урьдчилсан төлөвлөгөө нь дуусах шатандаа явж байгаа. Тун удахгүй бүх бэлтгэл болон төлөвлөгөө бэлэн болон гэдэгт найдаж байна.Энэхүү хамтарсан сургуулилтууд маш их үр дүнтэй бөгөөд үргэлжилсээр байх болно. Баярлалаа. ” гэв.
"Эх орноо хамгаалагчдын өдрийг" ОХУ жил бүрийн 2-р сарын 23-ны өдрийг Эх орноо хамгаалагчдын өдөр болгон тэмдэглэдэг байна. Цэцэг өргөх ёслолд ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд И.К.Азизов, Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ, ОХУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе, хурандаа Сулимук Геннадий Михайлович, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хурандаа н.Даваа нар болон “Тэнгэрийн модун” ТББ зэрэг Монголын төр нийгмийн зүтгэлтнүүд оролцож хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн юм.
Эх орноо хамгаалагчдын өдрийг угтан ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон тус яамнаас хүлээн авалт хийхийн зэрэгцээ ЗХУ-ын маршал Жуковын болон Зайсан дахь цэргийн хөшөөнд цэцэг өргөсөн юм.