ЦАГААН ИДЭЭ ҮЙЛДВЭРЛЭГЧИД, ХУДАЛДААЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН УДИРДАМЖ
Зорилго:
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 мөрийн хөтөлбөрийн
“2.19-т Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ”,
“2.20-д Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ”, “2.23-т Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнснийбүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна.” гэсэн заалтуудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хүрээнд үйлдвэрлэгч дотоодын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, тоног төхөөрөмжийн компаниуд, сав, баглаа боодлын дизайныг сайржуулах, борлуулалтын сувгийг бий болгох бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хугацаа:
2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 9:00-11:00 цагт
Хаана:
ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВ-д
Хамрах хүрээ:
Цагаан идээ үйлдвэрлэгч иргэн, худалдаачид, Ааруул савлах тоног төхөөрөмж импортлогч, үйлдвэрлэгчдийн төлөөллүүд оролцоно.
Хэлэлцэх асуудал:
Ааруул, цагаан идээний чанар аюулгүй байдал, эко бүтээгдэхүүн болгох боломж, сав баглаа боодлыг сайжруулах, цаашид төрөөс дэмжих бодлогыг тодорхой болгох зэрэг асуудлаар хэлэлцүүлэг явуулах.
Зохион байгуулагч:
ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Тэнгэр худалдааны төв
ХҮНДЭТ ЦАГААН ИДЭЭ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРАА
Эрүүл, баталгаат ааруул, сүүн бүтээгдэхүүнийг савлах, худалдаалах, хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “ааруул, сүүн бүтээгдэхүүнийг хэв оруулах тоног төхөөрөмж, савлах уутны дизайны талаар сургалт, семинарыг зохион байгуулах тулд хүрэлцэн ирэхийг уръж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ,ЖДҮХБХЗГ
2017 оны 2 сарын 23-нд9-11 цагт
ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВД
Лавлах утас: 51-262913, 99787458, 99073349
ААРУУЛ, ЦАГААН ИДЭЭГ УЛАМЖЛАЛТ АРГААР ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР
2017-02-23 нд 9.00-10.40 цагт Тэнгэр худалдааны төвийн худалдааны танхимд
09:00:09:10 Бүртгэл
09:10-09:15 Сургалтын нээлт, Удирдамж
09:15-10:00 Хөдөө орон нутагт ааруул, цагаан идээгээр орлого нэмэгдүүлэх (Ааруул,цагаан идээний тоног төхөөрөмж, савлах уут, материал, хүнсний эрүүл ахуй) Ц.Энхтайван
10.00:10:20 Ааруул, цагаан идээний савлалт, сав баглаа боодлын дизайн Япон улсын Жайка байгууллагын сайн дурын ажилтан Юка Хонда
10:20-10:40 Хэлэлцүүлэг Оролцогчид
Хаалт