Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит зуун буудалт даамын өсвөр үеийн аварга шалгаруулах энэ сарын 18-19-ний өдрүүдэд боллоо. Уламжлалт энэхүү тэмцээнд 137 өсвөр тамирчид (үүний дотор спортын мастер цолтон 4, дэд мастер 9, зэрэгтэй даамчин 80 гаруй байв) ухаанаа уралдуулж, швейцарь системээр 7-9 тавил наадав.
Дүн гарахад 6-9 насанд охидоос Б.Эрчис (39-р сургууль), хөвгүүдээс Б.Лхагватогтох (Өвөрхангай аймаг), 10-12 насанд охидоос Ч.Марал-Эрдэнэ (Орхон аймаг), хөвгүүдээс Б.Сүхбат (Орхон аймаг), 13-15 насанд охидоос Б.Анужин (Хасу-Мегастарс клуб), хөвгүүдээс С.Мөнх-Оргил (Хасу-Мегастарс клуб), 16-18 насанд охидоос Г.Хэрлэнмөрөн (Шавь цогцолбор), хөвгүүдээс Ц.Чинзориг (“Сант” сургууль) нар аваргалсан юм.
Өдгөөгөөс 15 жилийн өмнө Орхон аймгийн "Хас" банкны захирал Б.Ганбатын санаачлагаар бий болсон "Ирээдүйн саятан" хүүхдийн хадгаламжийн нэрэмжит тэмцээн нь 15 дахь жилдээ зохиогдсон нь энэ бөгөөд цаашид Техник технологийн дээд сургууль ивээн тэтгэж, жил бүр зохион байгуулахаар болжээ.