Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр - 5 төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн цусны салбар станцад шинээр тоног төхөөрөмжүүд суурилуулжээ.
Тус суурилуулсан аппаратын нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ын төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Шинээр суурилуулсан тоног төхөөрөмжид +2 - +6 хэмд цус хадгалах цусны хөргөгч, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай хөргүүртэй аппарат, -80 хэмд сийвэн хөлдөөх хөлдөөгч, бусад дагалдах хэрэгсэлүүд багтаж байгаа ба нийт 361 сая төгрөгний үнэ бүхий аппаратууд ажээ. Нэгдсэн Эмнэлгийн Цусны салбар төвийн хувьд цус, цусан бүтээгдэхүүнээ 6 сар хүртэл хадгалдаг байсан бол эдгээр аппаратууд ирсэнээрээ 3 жил хүртэл хугацаанд ЦЦБ-ийг хадгалах зэрэг нөхцөлүүд бүрдэж, өвчтөнд хийх цусан бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт сайжирч байгаа юм байна.