Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход хоёр долоо хоног үлдээд байна. Энэ жил сурагчид хот, хөдөөгөөрөө ялгаатай амрах нь. Тодруулбал, орон нутагт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шинийн 4-нөөс буюу гуравдугаар сарын 3-наас 10-ныг хүртэл долоо хоног амрахаар болжээ.
Энэ үеэр мал төллөж, малчдын ажил ид ундардаг учраас ийм шийдвэр гаргасан аж. Улаанбаатар хотын сурагчид гуравдугаар сарын 3-наас хичээллэх бөгөөд хуваарийн дагуу ирэх сарын 23-наас долоо хоног амарна. Амьсгалын замын цочмог халдварт өвчний тархалт их байснаас хоёрдугаар улирлын амралтыг долоо хоногоор сунгасан нь ийнхүү III улирлын амралтыг богиносгосон юм.